Ерөнхий мэдээлэл /Хөдөө орон нутгийн харьяаттай хэрэглэгчдэд одоогоор лизингийн зээл гаргах боломжгүй байгааг анхаарна уу!/
Криллээр бөглөнө үү!
Овог
*
Овог *
Нэр
*
Нэр *
A
Б
Регистр
Регистр
Утасны дугаар
*
Утасны дугаар *
Гэрийн хаяг
*
Гэрийн хаяг *
Цахим хаяг
*
Цахим хаяг *
Нууц үг
*
Нууц үг *
Нууц үг хамгийн багадаа 8 мөр болон (!@#$%^&*) гэсэн тэмдэгт, том жижиг үсэг агуулсан байх ёстой.
Нууц үгээ давтаж оруулна уу.
*
Нууц үгээ давтаж оруулна уу. *
Үйлчилгээний нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Франкфурт Капитал ББСБ” ХХК-аас таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах түүнд боловсруулалт хийх эрхийг олгох, цуцлах зэрэг эрхзүйн үр дагаварыг үүсгэх бичиг баримт юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж шийдвэрээ гаргана уу. Хэрэв та “Narly” цахим үйлчилгээг авахыг хүсвэл энэхүү зөвшөөрлийг баталгаажуулна уу.
Нөхцөл баталгаажуулах.
1. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр “Narly” цахим үйлчилгээнд дараах зөвшөөрөл эрхийг олгох болно.
А. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч хадгалах
Б. Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан таны зээлийн мэдээлэлд тулгуурлан танд зориулсан санхүүгийн зөвлөгөө, дүн шинжилгээ хийж, тэдгээрийн үнэн зөвийг баталгаажуулах.
В. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний төслийг боловсруулан холбогдох зээлийн харилцаа үүсэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Г. Зээлийн зарим бүтээгдэхүүнтэй холбоотойгоор та интернет банкны нэвтрэх мэдээллийг “Narly” цахим үйлчилгээнд оруулан өгсөн бол түүнийг ашиглан интернет банкинд 1 удаа нэвтрэх
Д. Таны интернет банкны дансны хуулгыг автоматаар хуулбарлан авч хадгалах, энэхүү мэдээллийг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах
Е. Таны фейсвүүк профайл, болон оршин суугаа газрын байрлал, хаягжилт зэрэг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглах
Ё. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу цуглуулсан мэдээллийг “Франкфурт Капитал ББСБ” ХХК нь үйлчилгээний чанар, хүртээмж, шинэ бүтээгдэхүүн гаргах, сайжруулалт хийх зорилгоор “Narly” цахим үйлчилгээг хөгжүүлэгч “Франкфурт Капитал ББСБ” ХХК-д шилжүүлэх, ашиглуулах, ББСБ нь зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй Таны мэдээлэл үнэн болоод шинэчлэгдсэн эсэхэд баталгаа өгөх боломжгүй бөгөөд бүртгэлтэй мэдээллээс үүсэх аливаа хариуцлагыг ББСБ хүлээхгүй болно.
2. Та үйлчилгээний нөхцлийн 1-ийн Г-д заасны дагуу өөрийн интернет банкны нэвтрэх мэдээллийг “Нар” аппликейшнд оруулж өгсөн бол нэн даруй өөрийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг солих үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг ББСБ нь хариуцахгүй болно.
3. “Narly” цахим үйлчилгээнд таны үүсгэсэн, дамжуулсан аливаа мэдээллийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах бөгөөд мэдээлийн нууцыг хамгаалах үүрэг хүлээнэ.
4. Та “Франкфурт Капитал ББСБ” ХХК-ийн “Narly” цахим үйлчилгээнд мэдээллээ үүсгэх, дамжуулахдаа үнэн бодит мэдээлийг оруулах ба хуурамч мэдээлэл, гуравдагч этгээдийн хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх үүрэгтэй бөгөөд оруулсан тохиолдолд “Франкфурт Капитал ББСБ” ХХК-аас Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд өөрчлөлтийн талаар таны цахим шуудангаар мэдэгдэнэ. Таны зүгээс өөрчлөлтийн талаар аливаа санал гаргаагүй тохиолдолд цахим шууданг явуулсан үеээс хойш ажлын 3 хоногийн дараах өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6. “Франкфурт Капитал ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, аппликейшнийг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Narly” аппликейшнд хандах хандалт таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог хэлбэрээр хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
7. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8-р зүйл заасны дагуу “Narly” цахим үйлчилгээг хэрэглэгч миний бие нь ББСБ-д шаардлагатай мэдээллийг цуглуулах, ашиглах эрхийг олгож байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Бүртгэл болон хувийн мэдээллээ устгах
Та хувийн мэдээллээ устгахдаа гараар өргөгдөл бичиж "narapp@gmail.com" хаягаар илгээх эсвэл "Баянгол дүүргийн 19дүгээр хороонд байрлах U&K Tower"-т өөрийн биеээр авчирж өгнө үү.
Та энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч “хэрэглэгч үүсгэх” товчлуурийг дарсанаар эрхзүйн үр дагавар бүхий харилцаа үүсэж байгаа болохыг анхааруулж байна.
Хэрэв үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол “гарах” товчийг дарна уу.
Танд баярлалаа.
Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байна
Дуусгах